ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ

#ШИНЭ_ХИЧЭЭЛИЙН_ЖИЛИЙН_НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТТПК, МОНГОЛ КООСЭН, ТТДС сургуулийн хүрээнд болж өндөрлөлөө.

2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд тус сургуулийн багш, ажилтан, шинэ элсэгч, суралцагч, ажил олгогч, эцэг эхийн төлөөлөл оролцож танхим, цахимаар хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Сургуулийн ерөнхий захирал Ц.Баярмаа хичээлийн шинэ жилийг нээж хэлсэн үгэндээ, тус сургууль дэд бүтэц, инженер технологийн чиглэлээр Дээд боловсролд магистр, бакалаврын, дипломын, мэргэжлийн болон техникийн боловсролын нийт 50 гаруй шаталсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Бид өнгөрсөн хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа хамт олондоо тайлагнасан, түүнээс товч дурдвал ТТПК нь Ази, Номхон далайн бүс нутгийн магадлан итгэмжлэл ба батламжлалын комиссын чанарын шалгуур, шаардлагыг ханган биелүүлж Монгол улсаас анх удаа олон улсад Алтан зэрэглэлд магадлан итгэмжлэгдсэн хугацааг 2 жилээр сунгууллаа. Олон улсын донор байгууллагуудын 10гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж сургалтын хөтөлбөр хөгжүүлэх, багшийг хөгжүүлэх, сургалтын орчин, техник технологийн шинэчлэлийг хийлээ.

Төслийн үр дүнд ялангуяа Мэргэжлийн боловсрол, сургалтын багш магистрын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж түүхэндээ анх удаа БШУ-ны сайд төгсөгчдийн боловсролын бичиг баримт гардуулж өглөө. Чадамжийн төвийн сайн туршлагаа түгээн дэлгэрүүлж, МБСБ-ын 52 сургуулийн 138 багшид “БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ СУРГАХ ЗҮЙН СУРГАЛТ”-ын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ.

Энэ хичээлийн жилийг бид 3979 суралцагч, 260 гаруй багштайгаар дэвшүүлсэн зорилго зорилтдоо Боловсролын багц хуулиудын хэрэгжилтийг хангах, багш, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, Сургалтын хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтыг хийх, суралцагчдын боловсрол эзэмших, хөгжих үйл явцыг бүх талаар нь дэмжих олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөж байгааг онцлон тэмдэглэлээ.

Энэ үеэр суралцагч, төгсөгчдийн төлөөлөл сэтгэгдэлээ илэрхийлж шинэ элсэгчдэд урам зориг өглөө.

Тухайлбал:Барилга угсралтын мужааны техникч 2 хөтөлбөрт суралцагч П.Ууганбаяр мэндчилгээ дэвшүүлж энэ сургуулийг сонгосон давуу тал нь Монгол ур чадвар, дэлхийн ур чадварт оролцох, техник технологийн үнэ цэнтэй мэргэжилтэн болох миний зорилгыг биелүүлэхэд туслах сургалтын орчин тоног төхөөрөмж хангагдсан давуу талтай тул энэ сургуулийг сонгож суралцаж байгаагаа илэрхийллээ.

Барилгын инженерийн 3-р курсийн суралцагч Т.Батбуян оюутны зөвлөлийн даргаар ажиллаж оюутнуудынхаа дуу хоолойг хүргэж олон ажил зохион байгуулсан талаар болон шинэ элсэгч, удирдлага, багш нартаа баярын мэнд хүргэлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд БГД-ийн 5-р хорооны засаг дарга М.Бямбацэцэг, төгсөгчийн төлөөлөл Б.Булгансор нар үг хэллээ. Шинээр элсэгчид тангараг өргөж, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хичээлийн шинэ жилд бэлтгэсэн “Дэлхийн нийслэл Хархорум” видео хичээлийг үзэж, нээлтийн үйл ажиллагаа амжилттай сайхан боллоо.

Эрдэмтэн багш, шинэ элсэгч, суралцагч, төгсөгч Ай Ий Тй сургуулиар овоглож байгаа хүн бүрд, хамтрагч бүхий л талууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Facebook