ХАМТ ОЛНЫ ХУРАЛ БОЛЛОО

#Хамт_олны_хурал_боллоо.

2023-2024 оны хичээлийн жилийн ХАМТ ОЛНЫ эхний хурлаар ЗОРИЛГО, ЗОРИЛТОО хамтаараа тодорхойлсон, өнгөрсөн хичээлийн жилийн сургамж, туршлагаа хэлэлцсэн, өндөр насны гавьяанд гарч буй болоод төрийн одон медалиар энгэрээ мялаасан багш, ажилтанд хүндэтгэл үзүүлсэн хэлбэрээр амжилттай болж өндөрлөлөө.

Хамт олноороо санал нэгтэй “ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭНД СУУРИЛСАН ДОТООД ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛНЭ.” хэмээн зорилго, зорилтоо дэвшүүлэн баталгаажууллаа.

***ЗОРИЛТ 1: БАГШ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖИЛ

1.1 Боловсролын багц хуулиуд, холбогдох хууль, эрх зүйн хүрээнд сургуулийн дүрэм, журмыг нийцүүлэн шинэчлэн боловсруулах

1.2 Багш, хүний нөөцийн хөгжлийг дэмжих, ажлын байрандаа тасралтгүй хөгжих уян хатан хөтөлбөр хэрэгжүүлэх

1.3 Багш, хүний нөөцийн ажлын үр дүнг үнэлэх, гүйцэтгэлд суурилсан урамшууллын тогтолцоог бэхжүүлэх

1.4 Багш, хүний нөөцийн англи хэлний чадамжийг дээшлүүлэх, тэргүүлэх чиглэлд оруулж үр дүнд суурилсан үнэлгээг хэрэгжүүлэх

1.5 Багш, хүний нөөцийн судалгааны чадамж, эрдмийн чадавхыг нэмэгдүүлэх

***ЗОРИЛТ 2: СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР (СУРАЛЦАХУЙ БА СУРГАХУЙ)-ИЙН ШИНЭЧЛЭЛ

2.1 Сургалтын хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалт, тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг чанаржуулах

2.2 Багш ээлжит хичээлийн бэлтгэлийг сайтар хангаж, идэвхтэй бүтээлч арга хэлбэр эзэмшиж, хичээлийн тайланд дүн шинжилгээг хийх, хичээлийн чанарт ахиц гаргах

2.3 Мэргэжлийн боловсролын суралцагчдын гарааны үнэлгээ, явцын үнэлгээнд суурилан сургалтын чанарын үнэлгээг тогтмол хийж сургалтын чанарт ахиц гаргах

2.4 Гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежтой хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх

2.5 Хөрвөх, хувилбарт хөтөлбөрийг нэмэгдүүлэх

2.6 Энтрепренер боловсрол олгох хөтөлбөртэй болох, шилдэг энтрепренеруудтай

хамтран ажиллах

***ЗОРИЛТ 3: ДЭД БҮТЭЦ, ОРЧИН (САНХҮҮЖИЛТ, СУДАЛГАА, ИННОВАЦ)-ЫН ХҮРТЭЭМЖ

3.1 Гүйцэтгэлд суурилсан өөрийн өртгийн тооцоог мэргэжил бүрээр хийж, санхүүжилтийн олон эх үүсвэртэй, зарцуулалтын оновчтой уян хатан механизм бүрдүүлэх

3.2 Олон талаар ашиглах боломжтой соёл урлагийн танхим байгуулах

3.3 Хичээлийн байр, Дотуур байрны стандартыг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж, чанарт ахиц гаргах

3.4 Хог хаягдлын менежментийг нэвтрүүлэх, ангилан ялгах байгууламжийг ашиглалтад оруулах

3.5 Өөрийн орлогыг нэмэгдүүлэх, мэргэжил бүрээр брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх

***ЗОРИЛТ 4: ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ

4.1 Түншлэлийг сургалт, үйлдвэрлэлтэй холбох, хосмог болон ажлын байран дахь сургалт, дагалдан суралцах сургалтыг аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран зохион байгуулах

4.2 Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлж, олон улсын төсөл хөтөлбөрийг нэмэгдүүлэх

4.3 Тэнхимийн үйл ажиллагааг мэргэжлийн чиглэл, онцлогтой уялдуулан судалгаа- үйлдвэрлэлийн ахиц гаргах санал санаачилгыг дэмжих, үйлдвэрлэлийн сургалт, дадлагын үр өгөөжийг дээшлүүлэх

4.4 Сургуулийн 40 жилийн ой угтсан бүтээлч ажил санаачлан хэрэгжүүлэх

***ЗОРИЛТ 5: СУРАЛЦАГЧ БА ТӨГСӨГЧИЙН ҮНЭЛЭМЖ /ХӨГЖИЛ/

5.1 Суралцагчдын боловсрол эзэмших, хөгжих үйл явцыг бүх талаар нь дэмжих олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулах, шилжилт хөдөлгөөнийг бууруулах

5.2 Суралцагчдын мэргэжлийн клубуудыг байгуулах, сайн дурын, өөрийн оролцоог нэмэгдүүлэх

5.3 “Сургууль – Ажил олгогч – төгсөгч” хамтын ажиллагааг бэхжүүлэх, эргэх холбоог сайжруулах хөшүүрэг бий болгож төгсөгчдийн насан туршдаа суралцахуйг дэмжиж хамтран ажиллах

—ooOoo—

Facebook