ТМБС-ын САЛБАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Техник Мэргэжлийн Боловсрол Сургалтын #САЛБАРЫН_ЭРДЭМ_ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО.

“Техникийн болон мэргэжлийн боловсрол сургалтын багшлахуйн ирээдүйн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал үндэсний хэмжээнд II -р шатанд шалгарсан 15 политехник коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс 38 илтгэл ирүүлснээс аман хэлбэрээр 13 илтгэл, ханан хэлбэрээр 17 илтгэл хэлэлцүүлэгдлээ.

Тэргүүн байранд Ховд дахь Хөгжил ПК-ийн багш Л.Оюунжаргал “Ажил олгогч, түншлэгчид-Дадлагажигч оюутнуудын харилцааны ур чадвар” илтгэлээр

Дэд байранд Орхон аймаг дахь МСҮТ-ийн багш О.Энхцэцэг “Тогтвортой хөгжлийн боловсролд Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багшийн оролцоо” илтгэлээр

Гутгаар байранд Завхан ПК-ийн багш Ш.Алтансувд “Мэргэжлийн боловсролын багш бэлтгэх тогтолцоог буй болгох нь” илтгэлээр

Тусгай байранд Барилга Технологийн ПК-ийн багш Т.Маналсанлиг “Багшийг ажлын байран дээр хөгжүүлэхэд менежментийн үүднээс хандах нь” илтгэлээр тус тус шалгарлаа.

Шилдэг илтгэлийг шүүн тунгааж Боловсролын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Санжаабадам болон шинжлэх ухааны доктор Нямдорж нар ажиллаа.

Шагналт байранд шалгарсан болон нийт оролцогчиддоо цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Facebook