САЙН ТУРШЛАГАА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЛЭЭ

#БИД_САЛБАРТАА_САЙН_ТУРШЛАГАА ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЛЭЭ.

Техник Технологийн Дээд Сургуулийн Техник Технологийн Политехник Коллеж (ТТПК) нь ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг зохион байгуулах, чадамжийн төвийн бүтэц, үйл ажиллагаа, чанарын удирдлага-үнэлгээний талаарх сайн туршлага, мэдээллээ мэргэжлийн боловсрол, сургалт (МБС)-ын салбарын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, ажил олгогч, мэргэжлийн зөвлөл, холбоодын төлөөлөлд түгээн дэлгэрүүллээ.

2023 оны 5-р сарын 19-ны өдөр зохион байгуулагдсан уг арга хэмжээнд нийт 140 гаруй хүн идэвхтэй оролцлоо.

Үйл ажиллагаанд БШУЯ, МБС-ын хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн, үндэсний зөвлөлийн гишүүн, @vetp NGO, БЕГ-ын мэргэжилтэн, GIZ Mongolia ТСТБМБС-ын төслийн мэргэжилтэн, БСХ эрдэмтэн нарийн бичгийн дарга, БГД-н боловсролын хэлстийн дарга, БГД-н 5-р хорооны засаг дарга нар уригдан оролцсон байна.

Түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг ХБНГУ-ын Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн яамны даалгавраар, ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран GIZ хэрэгжүүлж буй ТСТМБС төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Facebook