#НОГООН_ӨДӨРЛӨГ_БОЛЛОО. IET Green TVET

Техник Технологийн Политехник КоллежТехник Технологийн Дээд Сургууль – IET-ЭКО зөвлөлийн санал, санаачилгын хүрээнд БИД БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮД ногоон өдөрлөгийг “Хог хаягдлаа зөв ангилан ялгаж хэвшицгээе” уриатайгаар амжилттай зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр хог хаягдлыг ангилан ялгах, дадал хэвшилд суралцах сэдэвт сургалт зохион байгуулж, суралцагчдын хог хаягдлын менежментийн шинэ, шинэлэг санааг бусдад түгээн дэлгэрүүлэх, өртөөчилсөн сонирхолтой туршилтууд хийн, бүтээлийн үзэсгэлэн үзэх зэрэг сонирхолтой байдлаар нээлттэй зохион байгууллаа.

Өдөрлөг нь:

Хог хаягдлын менежментийг төлөвшүүлэх нь” уулзалт ярилцлага

Өртөө 1: Усны лабораторид усны үзүүлэлт үзэх туршилт

Өртөө 2: Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх туршилт

Өртөө 3: БЗМС лабораторид барилгын хаягдал материалаар замын хавтан үйлдвэрлэх туршилт.

Өртөө 4: “Hybrid машины” технологи, механизмтай танилцах, туршилт хийх.

Өртөө 5: Хог хаягдал сэдэвт график зураг зурах.

Өртөө 6: “ӨГЛӨӨНИЙ ЦАЙГ ӨӨРТӨӨ” хөнгөн зууш бэлтгэх, цайлах 6 өртөөнд ЕБС-ийн 20, 86, 5, 25, Хөгжил цогцолбор сургуулийн нийт 90 суралцагч оролцлоо.

Тус үйл ажиллагаанд Баянгол дүүргийн 5-р хорооны засаг дарга М. Бямбацэцэг

ГОУХАН (GIZ)-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол техникийн мэргэжилтэн Б. Эрдэнэ.

Төвшин сайхан мөнх” нийтэд үйлчлэх ТББ-ын гүйцэтгэх захирал О. Лхагвасүрэн зочид оролцож Цаасан шувуу ЭКО клубийн суралцагчид, Сургуулийн ногоон зөвлөлийн гишүүд хамтран зохион байгууллаа. Та нартаа талархал илэрхийлье

Facebook