ТТДС-ын нэрэмжит ГҮҮР-2023 олимпиад боллоо

#ГҮҮР_ОЛИМПИАДЫН_ҮР_ДҮН.

Техник Технологийн Дээд Сургууль – IET нэрэмжит ГҮҮР-2023 гоймонгоор гүүрэн хийц бүтээцийг байгуулах жишиг олимпиадыг VI дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус олимпиад нь “Монгол улсын хөгжил, бүтээн байгуулалтын ирээдүйн эзэд, инженерүүдийн залгамж болсон залуу үеийн бүтээлч техник сэтгэлгээг хөгжүүлэх, байгалийн ухааны хичээлээр үзсэн мэдлэг, чадвараа бодит амьдралд хэрэгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох”-д чиглэгддэг.

Энэ жилийн гүүр олимпиадад ЕБС, Политехникийн болон Технологийн коллежийн ахлах ангийн 72 суралцагч 24 баг болж оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагаа, тооцоолох чадвараа дайчлан өрсөлдөж оролцлоо.

Оролцогчдын 20 баг нь Улаанбаатар хотоос, 2 баг 2 Налайх дүүрэг НПК, 2 баг Төв аймгийн Эрдэнэ МСҮТ-с тус тус идэвхтэй оролцож дараах амжилт гаргасан байна.

Тэргүүн байр: СБД-ийн 45-р дунд сургуулийн 1-р баг

Дэд байр: БГД-ийн МКТК-ийн 1-р баг

Гутгаар байр: БГД-ийн ТТПК-ийн 2-р баг

Гутгаар байр: БЗД-ийн 14-р сургуулийн 1-р баг

Тусгай байр: СБД-ийн Логарифм ЕБС

Тусгай байр: БГД-ийн МКТК-ийн 2-р баг

Манай сургуулийн нэрэмжит олон улсын шинж чанартай тус олимпиадыг дэмжиж 18 хамтрагч түнш байгууллага ивээн тэтгэгчээр оролцож, ирээдүйн техник технологийн салбарт ажиллах хүний нөөц, улс эрх орны бүтээн байгуулалтад их хувь нэмэр оруулсанд туйлын их талархаж байна.

ЧПМ ХХК, IM TRADING LLC, ЗАГ групп, ЗАГ инженеринг ХХК, NCD precon, ТЭНГЭРИЙН ХИШИГ ХХК, ФУЖИ АЛТАЙ ХХК, SWORD ХХК, ТЭНГЭР ДААТГАЛ, ЧАНДМАНЬ ЭНХ ХХК, МААНЬТ КОНСТРАКШИН, МҮОН ТЕЛЕВИЗ, ДОБУ ХХК, ДҮҮРЭН ГОЛ ХХК, ТТДС АЗМСТ удирдлага хамт олонд болон зохион байгуулалтыг хангасан ТТДС ЕСЭТ хамт олонд тус тус онцгойлон талархал илэрхийлье.

Facebook