“ТӨМӨРБЕТОНЫ АЯН” 2023 ОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

#ТӨМӨРБЕТОНЫ_АЯН_2023_ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг, барилгын инженерийн хөтөлбөрөөр суралцагчдын хүсэн хүлээдэг Төмөрбетоны аян- 2023 амжилттай өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа.

2009 оноос тасралтгүй 13 дах жилдээ ШУТИС-н БАС-с санаачлан зохион байгуулж буй энэхүү аян тус салбарт суралцаж буй оюутнуудын “Төмөрбетон бүтээц 1,2” хичээлээр олж авсан мэдлэгийг батжуулах, ур чадварыг дээшлүүлэх, онол практикийг хослуулах, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

Уралдаанд багууд төмөрбетон арк бэлтгэн, аркийн тооцоог гарган, судалгааны ажилтай холбоотой илтгэл хэлэлцүүлж оролцсон байна.

Тус уралдаанд 7 их, дээд сургуулийн 13 баг оролцсон бөгөөд манай Техник Технологийн Дээд Сургууль – IET-н 3 баг амжилттай оролцсон байна.

БАТ ХИЙЦ БАГ Мөнгөн зэрэглэл, 2-р байр;

ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕР БАГ тусгай байр тус тус амжилтыг үзүүлжээ.

Энэ удаагийн уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Актив Гарден төсөл дэмжин ажиллажээ. Баярлалаа

Оюутны нэгдэл багийг амжилттай оролцуулахад бэлтгэлийг хангаж, хамтран ажилласан сургуулийн захиргаа, СОА, БАТ-н хамт олон, материалыг дэмжлэг үзүүлсэн компанийн удирдлага, хамт олонд гүн талархал илэрхийлье.

Их хотдоо бүтээн байгуулалтыг сүндэрлүүлж, барилгын салбарт цахиур хагалах ирээдүйн инженерүүддээ баяр хүргэж, цаашдын хичээл сурлага, эрдэм судлалын их үйлсэд амжилт хүсье

Facebook