#ЭРДЭМ_ШИНЖИЛГЭЭНИЙ_ХУРАЛ ӨРГӨН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Техник Технологийн Дээд Сургууль – IET нэрэмжит “Шинэ зууны судлаачид – Бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 4-р сарын 29-ний өдөр доктор, магистр, бакалаврын хөтөлбөрөөр суралцагчдын төвшинд танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэхүү Эрдэм шинжилгээний хуралд 6 их дээд сургууль /ТТДС, АШУҮИС, МУБИС, ШУТИС, УБЭИС, Орхон ИС/-ийн 6 докторант, 24 магистрант, 12 бакалаврын хөтөлбөрөөр суралцагчид аман болон ханан /постер/ хэлбэрээр судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж харилцан бие биеэсээ туршлага солилцсон ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Магистрантын хөтөлбөрөөр суралцагчдын төвшинд:
Тэргүүн байранд: “Автозамын инженер” хөтөлбөрийн магистрант Д.Аюурзана, удирдагч багш IET – Техник Технологийн Дээд сургууль ийн проф С.Долгорсүрэн “Орон сууцны хороолол болон суурин газрын авто замын ус зайлуулах системийн шинэчлэлтийн судалгаа” сэдэвт илтгэл.
Дэд байранд: “Багш, Мэргэжлийн боловсрол сургалт” магистрын хөтөлбөрийн магистрант Б.Цэнд-Аюуш, удирдагч багш МУИС-ийн доктор, дэд профессор Д.Болормаа “Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж буй байдал” сэдэвт илтгэл тус тус шалгарчээ.
Гутгаар байранд; “Багш, Мэргэжлийн боловсрол сургалт” магистрын хөтөлбөрийн магистрант Г.Мөнхцэцэг, удирдагч МУБИС-ийн доктор, профессор Ц.Сумъяа багшийн удирдлаган дор “Симуляцийн аргаар суралцагчийн метакогнитив ур чадварыг хөгжүүлэх нь” сэдэвт илтгэл.
Гутгаар байранд: “Багш, Мэргэжлийн боловсрол сургалт” магистрын хөтөлбөрийн магистрант Ю.Баярмаа, удирдагч багш МУИС-ийн доктор, дэд профессор Т.Энхдөл “Үсчин мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт оролцогч талуудын сэтгэл ханамжийн судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарчээ.
Бакалаврын хөтөлбөрөөр суралцагчдын төвшинд;
Тэргүүн байранд: АШУҮИС-ийн Хүний их эмч хөтөлбөрийн 4-р курсийн оюутан М.Солонго, Б.Орхон, Б.Намуун нарын, удирданч багш Техник Технологийн Дээд Сургууль-н дэд профессор Ц.Дэлгэр “Оюутны суралцах хэв маягийг тодорхойлох нь” сэдэвт илтгэл.
Дэд байранд: Барилгын инженер хөтөлбөрийн 3-р курсийн оюутан В.Мөнх-Эрдэнэ, удирдагч багш ТТДС-ийн дэд профессор Х.Сүх-Эрдэнэ “Төмөр бүтээцийн бат бэхэд нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвт илтгэл
Гутгаар байранд: ТТДС-ийн Цахилгааны инженер хөтөлбөрийн 2-р курсийн оюутан Л.Пүрэв-Эрдэнэ, Н.Цэрэннадмид, Э.Өсөхбаяр нар, удирдагч багш ТТДС-ийн дэд профессор О.Чинбат “ТТДС-ийн гадна талбайн гэрэлтүүлгийг нарны эрчим хүчээр хангах боломжийн судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.
Докторын судалгааны ажлаа хэлэлцүүлсэн Техник Технологийн Политехник Коллеж-н А.Баттөгс, дээд сургуулийн багш Б.Зул, О.Чинбат нартаа талархал илэрхийлье. Докторын судалгааны ажилд амжилт хүсье.
“Шинэ зууны судлаачид – Бидний оролцоо” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хуралд судалгааны ажлаа хэлэлцүүлсэн оюутан болон удирдагч багш нартаа, оролцогч нартаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
Үнэтэй зөвлөгөө өгсөн Sc.D проф С.Нямдорж, Ph.D проф Ж.Батдэлгэр, Ph.D Т.Болор-эрдэнэ багш нартаа талархал илэрхийлье. Эрдэм судлалын их үйлсэд өндөр амжилт хүсье