#ХОГ_БИШ_&_ЭРГҮҮЛЭН_АШИГЛАЯ.
Сургуулийн НОГООН & ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН бодлогын хүрээнд хог биш эргүүлэн ашиглая уриаг дэвшүүлэн суралцагчдын ЭКО КЛУБ, сургуулийн багш, ажилтны хүүхдүүдийн эцэг, эхийн зөвлөлийн оролцоонд тулгуурлан дараах үе шаттай үйл ажиллагааг зохион байгууллаа. Сургуулийн хүрээлэн буй орчны үнэлгээг хийж хог хаягдлын ихэнхи хэсэг болох цаасны хаягдлыг цэгцлэх, хаях хуваарьт тогтсон өдөр цагтай болох менежментийг бүрдүүллээ. Сургуулийн номын сангаас холбогдох журмын дагуу актлагдсан ном, сурах бичиг, гарын авлага сэтгүүлийг дахин ашиглах, хэрэгцээг тодорхойлон хэрэгтэй хэн нэгэнд өгөх ажлыг хийлээ. Цэгцлэх ажилд сургуулийн багш, ажилтны хүүхдүүд сайн дураар нэгдэж оролцлоо. Хамтдаа цэвэрлэе цэгцлэе аянд суралцагчдын төлөөлөл нэгдэж олон нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэлээ. Цаашдаа олон олон ажлыг хийхээр төлөвлөсөн оролцогч талууд, клубын суралцагч, идэвхитэй оролцож буй хүн нэг бүрт баярлалаа. Амжилт хүсье