БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ СУРГАХ ЗҮЙН СУРГАЛТ

#БАГШЛАХ_ЭРХ_ОЛГОХ_СУРГАХ_ЗҮЙН ТАНХИМЫН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. Боловсролын ерөнхий газар

“Багшлах эрх олгох, сургах зүйн” сургалт танхимын хэлбэрээр 4-р сарын 19-21-ний өдрүүдэд Техник Технологийн Дээд Сургууль – IET дээр зохион байгуулагдаж 50 байгууллагын 120 гаруй оролцогчид оролцож байна.

Ажлын байран дахь сургалтыг дараах чадамжийн элементийн хүрээнд:

Сургалтаар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах

Чадамжийг үнэлэх

Үйлдвэрлэлийн буюу ажлын байран дахь сургалтыг удирдан чиглүүлэх сэдвээр тус тус зохион байгуулж байна.

Танхимын сургалтаар оролцогчид онолоор үзсэн мэдлэгээ бататган мэргэжлийн чиглэлийн дагуу багаар ажиллаж чадамжид суурилсан сургалтын үнэлгээний төлөвлөгөө боловсруулах, зохион байгуулах арга, технологийг эзэмших дасгал ажил гүйцэтгэн мэдлэг, туршлагаа солилцож багшлахуйд суралцаж байгаа юм.

Өнөөдөр сургалтын нээлтэд БЕГ-н Багш, ажилтан байгууллагын хөгжлийн газрын дарга Р.Золзаяа, ТТДС-ийн захирал, профессор Ц.Баярмаа, БЕГ-н Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын агуулга хөтөлбөр хариуцсан арга зүйч Ж.Мөнхзул, Мэргэжлийн боловсролын багшийн хөгжил хариуцсан арга зүйч Б.Далайжаргал нар оролцлоо.

Оролцогч нартаа амжилт хүсье

Facebook