ФИЗИКИЙН ОЛИМПИАДАД ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

#ФИЗИКИЙН_ОЛИМПИАДАД_ДЭД_БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

МЭРГЭЖЛИЙН болон ТЕХНИКИЙН боловсрол, сургалтын салбарын УЛСЫН ФИЗИКИЙН XIX ОЛИМПИАДад Техник Технологийн Политехник Коллеж ийн физикийн багш Х.Даваажаргал МӨНГӨН медаль, бэлтгэсэн суралцагч Б.Төгөлдөр АЛТАН медаль, А.Мөнхзул тусгай байрын шагналын эзэд болж багийн дүнгээр ДЭД БАЙР эзэлжээ.

Физикийн шинжлэх ухаан дэлхий ертөнцийн үндсэн үйл ажиллагааг судалдаг ТУЛГУУР шинжлэх ухаан юм. Сайн инженер болох мөрөөдөл хүслээ ФИЗИКИЙН ШИНЖЛЭХ УХААНЫГ шимтэн судлаж эхлүүлсэн суралцагчдадаа ирээдүйн их үйлсэд улам их амжилтыг ерөөе.

Бэлтгэсэн багшид талархал илэрхийлье.

Энэхүү олимпиадад Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын 17 сургуулийн 16 багш, 46 суралцагч оюун ухаан, эрдэм мэдлэгээ дайчлан оролцжээ.

Олимпиадыг улсын физикийн олимпиадын хороотой хамтран зохион байгуулсан барилгын политехник коллежийн хамт олонд талархал илэрхийлье.

Facebook