МБС БАГШ МАГИСТР ХӨТӨЛБӨР

#МБС_БАГШ_МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРӨӨР суралцагч магистрантууд ЭРДЭНЭТ ТӨҮГ-т үйлдвэрлэлийн дадлага хийж буй явцтай дадлагын зөвлөх баг танилцлаа.

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРӨӨР суралцагчид ЯАГААД 4 КР ДАДЛАГА ХИЙДЭГ ВЭ

GIZ Mongolei ТСТБМБС-н төслийн хүрээнд хэрэгжиж буй “Багш, мэргэжлийн боловсрол сургалт” магистрын хөтөлбөрийн нэг онцлог нь суралцагчид ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОЛОН БАГШЛАХУЙН дадлагыг агуулгын багтаамжтай хийдэгт байгаа.

Мэргэжлийн болон Техникийн боловсрол сургалтын гол цөм нь дадлага ажил буюу хэрэгжүүлэхдээ АЖлын байр, үйлдвэрлэлд суурилдаг. ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ПРОЦЕСС, бүтээгдэхүүн бий болох үйл явцыг хэрхэн СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИТОЙ ХОСЛУУЛАХ вэ?

Багш энэ эрдэмд сайн суралцах нь ТӨГСӨГЧДИЙН ЧАНАРТ ӨНДӨР НӨЛӨӨТЭЙ юм.

Энэ жилийн магистрантууд хамтын ажиллагааны дагуу Үйлдвэрлэлийн дадлагыг Эрдэнэт ТӨҮГ, Засвар механикийн заводод гүйцэтгэж байна. Дадлагыг тус үйлдвэрлэлийн инженер, техникийн ажилтнууд удирдаж байгаа бөгөөд энэ сарын 6-наас 7-ны өдрүүдэд сургууль талаасаа дадлага удирдагч багш нар дадлагын үйл ажиллагаатай танилцаж, санал зөвлөмж өгч ажиллаа.

Магистрантууд үйлдвэрлэлийн дадлагыг төлөвлөгөө удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн нэг шат дамжлага дээр ажил бүрэн гүйцэтгэж, үүнийгээ мэргэжлийн болон ерөнхий эрдмийн хичээлтэй уялдуулах хичээлийн арга зүйн төлөвлөлт хийх ур чадварт суралцаж байна.

Үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай дүүргэж буй магистрантууддаа амжилт хүсье.

Дадлагыг амжилттай явуулахад хамтран ажилласан Эрдэнэт үйлдвэр Erdenet Mining Corporation Эрдэнэт ТӨҮГ, Засвар механикийн завод, Эрдэнэт цогцолбор дээд сургууль хамт олонд бүх талаар дэмжсэн Техник Технологийн Дээд Сургууль – IET @Giz mongolia төслийн багт баярлалаа.

Facebook