БАГШЛАХ ЭРХ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

#БАГШЛАХ_ЭРХ_ОЛГОХ_СУРГАЛТЫН 1-р модуль эхлэхэд бэлэн боллоо.

Багшлах эрх олгох сургах зүйн сургалт нь 3 модуль бүхий 45 хоногийн сургалт юм. Эхний модуль танилцуулга хичээл нь 2023 оны 02-р сарын 17-нд болно.

Мэргэжлийн боловсрол, сургалтын эрх зүйн тогтолцоо, Суурь ур чадвар сэдвийн хүрээнд 1-р модуль вебинар сургалт явагдаж дууссан.

Оролцогчид Вебинар сургалтаар олж авсан мэдлэгээ вэбд суурилсан хичээлээр бататгаж, ажлын байран дээрээ төсөлт даалгавар хийх замаар туршлага хуримтлуулж явцын үнэлгээнд хамрагдаж дараагийн модуль сургалтад хамрагдах юм.

Өнөөдөр буюу 3-р сарын 9-ны өдөр оролцогчид энэхүү явцын үнэлгээг ирц, идэвхи оролцоо, бие даан гүйцэтгэсэн төсөлт ажлуудаар ганцаарчилсан болон багийн ажлын гүйцэтгэлээр 6 чадамжийн нэгжийн хүрээнд дүгнүүлжээ.

-р модуль сургалтад оролцох эрхээ баталгаажуулсан оролцогчдод баяр хүргэж, амжилт хүсье.

Техник Технологийн Дээд Сургууль – IET&Боловсролын ерөнхий газар

Facebook