2022 оны ажлын үр дүнгээ хамт олноороо дүгнэж, 2023 оноо эрч хүч, итгэл дүүрэн, амжилт бүтээлээр угтлаа.
Ажлын үр дүн, амжилтаараа тэргүүлсэн ЗАГ ГРУППИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН, СУРГУУЛИЙН ОНЫ ШИЛДЭГ-ээ тодруулж урамшууллаа.
Шинжлэх ухаан, технологи, инновацыг сургалтад нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж үр бүтээлтэй ажилласан ОНЫ БҮТЭЭЛЧ БАГШ, СУДЛААЧДЫН БАГ-ийг тодрууллаа.
Өндөр бүтээлтэй ажиллах, суралцах орчин бүрдүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан ОНЫ БҮТЭЭЛЧ АЖ АХУЙН БАГ-ийг тодруулж урамшууллаа.
Ажлын амжилтаар тэргүүлсэн багш, ажилтнаа Засгийн газар, төрийн бус байгууллага, сургуулийн шагналтнаа тодрууллаа.
БИДний амжилтыг бататгаж салбар, сургуульдаа манлайлагчдыг Монгол улсын Төрийн дээд одон, медалиар шагнаж баяр дээр баяр нэмлээ.
Шинэ жилийн баярын мөч бүрийг халуун дулаан гэр бүлийнхээ хамт аз жаргалтай өнгөрүүлээрэй хэмээн багш, ажилтандаа 11 өдрийн цалинтай амралтыг бэлэглэлээ.
IET-аар овоглосон нийт хамт олон та бүхэндээ ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе!
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР:
Б.Отгонбаяр, Дэд бүтэц хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН
С.Баяраа, Гагнуурын мастер багш, АЛТАН ГАДАС ОДОН
Ц.Баярмаа, ТТДС-ийн захирал, ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ
ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛААР:
Б.Батболд, Санхүү, төлөвлөлт эрхэлсэн захирал, САНГИЙН ЯАМ, “САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР
Б.Чимэгмаа, Ерөнхий нягтлан бодогч, САНГИЙН ЯАМ, “САНХҮҮ, БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР
Н.Отгонбаяр, Биеийн тамир спортын төвийн эрхлэгч, “БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДГЭЭР
Б.Оюунсувд, Автозамын багш, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ “ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ЭЭР
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛААР:
МОНГОЛЫН БАРИЛГАЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ ШАГНАЛ:
Л.Баяраа, Барилгын ахлах багш, “АВАРГА БАРИЛГАЧИН” ЦОЛ ТЭМДГЭЭР
· “ШИЛДЭГ ИНЖЕНЕР” ӨРГӨМЖЛӨЛӨӨР: Т.Энхбаатар, Сантехникийн ахлах багш
· Х.Сүх-Эрдэнэ, Барилга архитектурын тэнхимийн эрхлэгч, “ШИЛДЭГ ИНЖЕНЕР” ӨРГӨМЖЛӨЛӨӨР
· О.Чинбат, Цахилгаан электроникийн тэнхимийн эрхлэгч, “ШИЛДЭГ ИНЖЕНЕР” ӨРГӨМЖЛӨЛӨӨР
· Л.Нэргүй, Сантехник инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, ХҮНДЭТ ДИПЛОМООР
МОНГОЛЫН МАСТЕР ТОГООЧДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ:
· Б.Байгалмаа, Хоол үйлдвэрлэлийн багш, Хөдөлмөрийн алдар медалиар
АВТОЗАМЧДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ:
С.Долгорсүрэн, авто зам, материал судлалын тэнхимийн эрхлэгч, Герман улсад аялах эрхийн бичгээр
”ЗАГ ГРУППИЙН ШИЛДЭГ АЖИЛТАН”-ААР ӨРГӨМЖЛӨГДСӨН:
· Т.Нармандах, ТТДС-ийн Хяналт-үнэлгээ чанарын албаны дарга
· А.Баатар, ТТПК-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын технологийн төвийн эрхлэгч
· Н.Болормаа, МКТК-ийн Чанарын менежер
СУРГУУЛИЙН ОНЫ ШИЛДЭГ:
· Д.Энхжаргал, Номын сангийн эрхлэгч, ОНЫ ШИЛДЭГ НЭГЖИЙН ЭРХЛЭГЧ
· Б.Чимэгмаа, Ерөнхий нягтлан бодогч, ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН
· Ч.Ширмэнболд, Нярав, ОНЫ ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН
ОНЫ БҮТЭЭЛЧ БАГШ, СУДЛААЧДЫН БАГ
· Б.Мягмардорж, Сургалт, оюутны албаны дарга
· С.Баяраа, Гагнуурын мастер багш
· О.Чинбат, Цахилгаан электроникийн тэнхимийн эрхлэгч
· Б.Эрдэнэбилэг, Физикийн багш
· Б.Анхбаяр, Мужааны эксперт багш
· Г.Энхцэцэг, Зураг зүйн багш
ОНЫ БҮТЭЭЛЧ АЖ АХУЙН БАГ
· Д.Сугархүү, Мужаан
· Г.Одсүрэн, Сантехникийн засварчин
· Ц.Батбаяр, Цахилгаанчин
· Б.Баяртсайхан, Сантехникийн засварчин
Хүн бүр бие биеэдээ талархал илэрхийлж халуун дулаан үгсээр урам авлаа.











