#Чанарын_менежмент_дэмжих_үйл_ажиллагааны_солилцооны_семинар_амжилттай_хэрэгжлээ.
Чадамжийн төвүүдийн чанарын өөрийн болон хөндлөнгийн үнэлгээгээр тодорхойлогдсон сайн туршлагыг түгээх, тогтвортой байдлыг хангах, хэрэгжилтийн төлөвлөгөө боловсруулах зорилготой СОЛИЛЦООНЫ СЕМИНАР 12-р сарын 5,6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү солилцооны семинарт чадамжийн төв тус бүр дараах өөрийн сайн туршлагыг бусадтай хуваалцан түгээлээ.
Хүнд машин, механизмын чадамжийн төв байгуулсан туршлага – Дорнод ПК
Документ менежмент систем нэвтрүүлсэн туршлага – Дархан-Уул аймгийн УУЭХПК
Хог хаягдлын менежмент нэвтрүүлсэн туршлага – Барилгын ПК
Харилцагчдын удирдлагын систем хэрэгжүүлсэн туршлага – Өмнөговь ПК
5S+1S тасралтгүй сайжруулах үйл явцыг нэвтрүүлж буй туршлага – Монгол Солонгосын ПК
Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн, тасралтгүй сайжруулах үйл явцыг хэрэгжүүлсэн туршлага – Техник технологийн ПК
Чанарын багийн гишүүдийн үүрэг, оролцооны туршлагаас – Завхан ПК
Чанарын тогтолцоог бүрдүүлэх, тасралтгүй сайжруулалтыг хангах, сайн туршлагыг түгээх, хуваалцах, өөрийн үнэлгээний соёлыг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж дэмжсэн ГОУХАН (GIZ) ТСТБМБС-ын төслийн хамт олон, зөвлөх Марко, Б.Энхнавч, Д.Болормаа, Н.Очирбат, ТТПК-ийн чанарын дотоод аудитын багт талархал илэрхийлье.
Чанарын төлөө нэгдэн хамтран оролцсон чадамжийн төвүүдийн хамт олонд амжилт хүсье.












