ЯПОН УЛСАД ОЮУТАН ДАДЛАГАЖУУЛАХ ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

#Япон_улсад_Оюутны_дадлагажих_хөтөлбөр_амжилттай_хэрэгжиж_байна.

Тус сургуулийн хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэлийн нэг болох Гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, оюутан солилцооны хөтөлбөр, оюутны дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох ажлууд хийгдэж байна.

Энэхүү чиглэлийн хүрээнд Япон улсад мэргэжлийн чиглэлээр оюутан дадлагажуулах хөтөлбөрийг Глов ХК-тай хамтран 3 дахь хичээлийн жилдээ зохион байгуулж байна.

Бид тоонд биш чанарт анхаарах гол зарчимаа баримтлан хүнсний болон хоол үйлдвэрлэлийн инженер, барилгын инженер, зам, барилгын инженер, сантехникийн инженерийн хөтөлбөрийн 12 оюутныг мэргэжлийн чиглэлээр Япон улсад 1 жилийн хугацаанд дадлагажих хөтөлбөрт хамруулж үр өгөөжийг хүртээд байна.

2023 оны 1-р сард Япон улсыг зорих 8 оюутанд 120 цагийн Япон хэлний сургалтыг тасралтгүй явуулах, үндсэн мэргэжлийн хичээлийг зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр МАГ ХК-д дадлага хийх 3 оюутан /Э.Мөнхбаяр,И.Чойжамц, Х.Сүхбаатар/-ын оршин суух зөвшөөрөл гарсан сайхан мэдээг хүлээн авлаа.

Элсэгчид тус сургуульд суралцснаар мэргэжлийн боловсрол, сургалтаас техникийн боловсрол, сургалт, дээд, инженерийн боловсролыг шат дараатай суралцах боломжоор хангагдахаас гадна Японы хамгийн сайн компанид цалинтай дадлагажих, цаашлаад мэргэжлээр ажиллах боломж олгодог.

Ирээдүйн шилдэг инженерүүдэд төлбөрийн дарамтгүй, өндөр хөгжилтэй газарт ажиллуулах, суралцуулах боломж олгож халуун сэтгэлээр хамтран ажиллаж байгаа Глов ХК-ны хамт олон, захирал Отгонжаргалдаа талархал дэвшүүлж, ажилд амжилт хүсье.

Зорилгоо тодорхойлон өгсөн боломжийг алдахгүй сурах, ажиллах хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа оюутан, төгсөгч нартаа улам их амжилт хүсэн ерөөе.

Facebook