Чанарын менежмент дэмжих үйл ажиллагааны солилцооны семинар зохион байгуулагдана

#Чанарын_менежмент_дэмжих_үйл_ажиллагааны_солилцооны_семинар_зохион_байгуулагдана.

Германы олон улсын хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ), Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн дэмжлэгтэй “Чадамжийн төвүүдийн чанарын өөрийн болон хөндлөнгийн үнэлгээгээр тодорхойлогдсон сайн туршлагыг түгээх, тогтвортой хэрэгжилтийг хангах” зорилгоор туршлага солилцооны семинар болно.

Энэхүү солилцооны семинар 12-р сарын 5-наас 6-ны өдрүүдэд Техник технологийн политехник коллеж дээр зохион байгуулагдах бөгөөд Чадамжийн төвүүдийн чанарын алба, нэгжийн мэргэжилтэн, дотоод чанарын баг оролцох юм.

Тус солилцооны семинарын үр дүнд чадамжийн төвүүдийн чанарын тогтолцоо, тасралтгүй сайжруулалтыг хэрхэн тогтвортой авч явах, нийтлэг тулгамдаж буй бэрхшээлээ тодорхойлох, дотоод чанарын баг хэрхэн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах зэрэг зөвлөмж, удирдамж боловсруулагдана.

Солилцооны семинарын хөтөлбөртэй доорх QR кодыг уншуулж танилцаарай.

Чанарын төлөө сайн туршлагаа хуваалцах боломж олгоё.

Facebook