Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг магистрын хөтөлбөрөөр бэлтгэх төсөл хэрэгжиж 2 дахь элсэлтээ аваад байна

#Бүтээлч_багш_хөгжилд_хөтөлнө_уриатай Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийг магистрын хөтөлбөрөөр бэлтгэх төсөл хэрэгжиж 2 дахь элсэлтээ аваад байна.

Өнөөдөр тус хөтөлбөрөөр элсэгч оюутнуудтай ГЕРМАНЫ_ОЛОН_УЛСЫН_ХАМТЫН_АЖИЛЛАГААНЫ_НИЙГЭМЛЭГИЙН (GIZ)-ийн төслийн ахлах мэргэжилтэн Д.Отгончимэг уулзалт зохион байгуулан төслийн үйл ажиллагааны хүрээ, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл хүргэлээ.

Энэ удаагийн элсэгчдийн дийлэнх нь чадамжийн төвийн багш болон аж үйлдвэрийн салбарын инженерүүд байгаа бөгөөд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш магистрын хөтөлбөрийг сонгож, бүтээн байгуулалтын хөдөлгөгч хүч мэргэжилтэй ажилтны чанарыг ахиулахад хувь нэмэр оруулна гэсэн итгэл хандлагатай элсэгч нартаа их амжилтыг хүсье.

Facebook