ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

#ТӨР_ХУВИЙН_ХЭВШЛИЙН_ХАМТЫН_АЖИЛЛАГАА_ЭХЭЛЛЭЭ.

Монгол улсын Эрчим хүчний салбарын ууган үйлдвэр “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-тэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны санамж хүрээнд:

Монгол улсын эрчим хүчний системийн тогтвортой байдал, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хямд хангах боломжийг бий болгохын тулд станцын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд чадвартай мэргэжилтэй ажилтан, хүний нөөцөөр хангах;

Төгсөгчдийг ажлын байраар хангах;

Инженер, техникийн ажилтныг мэргэшүүлэх;

Багш, инженер солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;

Хамтарсан судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх;

Оюутан, залуу багшийг дадлагажуулах; зэрэг олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулах юм.

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА БЭХЖИН БАТЖИХ БОЛТУГАЙ.

Facebook