“ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ТУРШИЛТЫН” лабораторийг нээж ашиглалтад орууллаа

#ЛАБОРАТОРИЙН_НЭЭЛТ_БОЛОВ.

Төгсөгчдийн дэмжлэгтэй лаборатори ашиглалтад орууллаа. Тус сургууль 1984 оноос Эрчим хүчний салбарт шаталсан сургалтын тогтолцоогоор мэргэжилтэй ажилтнаас инженерийн боловсрол олгох сургалт судалгааны ажлыг гүйцэтгэж олон зуун цахилгаанчин, цахилгааны техникч, инженерүүдийг бэлтгэж байна. Эрчим хүчний чиглэлээр суралцагчдад лабораторийн материаллаг бааз маш чухал. Тиймээс бид хамтын ажиллагаатай байгуулга, төгсөгч оюутны тусламжтайгаар “ӨНДӨР ХҮЧДЭЛИЙН ТУРШИЛТЫН” лабораторийг нээж ашиглалтад орууллаа.

Тус лабораторийн тоног төхөөрөмж нь БНХАУ үйлдвэрлэгдсэн сургалт зохион байгуулахад тохирсон тоног төхөөрөмж юм. Лабораторийн 6 ажил гүйцэтгэх боломжтой ба лабораторийн гарын авлага, тоног төхөөрөмжийн ашиглалтын зааврыг бэлтгэн сургалтын хэрэгцээнд зориулан гаргасан. Лабораторийн байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн хамтрагч байгууллага, төгсөгч нартаа баярлалаа.

2022.10.17

Facebook