ХБНГУ-ын Бавари мужийн Техникийн сургуулийн багш Herbert Ackermann ажиллаад буцлаа.

ХБНГУ-ын Бавари мужийн Техникийн сургуулийн багш Herbert Ackermann

Сантехник, инженерчлэлийн тэнхимд 2022 оны 09 сарын 14 нөөс 10 сарын 12 ныг хүртэл хугацаанд ажиллаад буцлаа.

Тэрээр энэ хугацаанд сургалт зохион байгуулах, хөтөлбөр хөгжүүлэлт хийх арга зүйд суралцуулах, туршлага солилцох, дадлага түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг удирдан явууллаа.

Багш нарт Герман улсын техникийн сургалтын онцлог заах арга зүйн сургалт явуулах;

Сантехникийн дадлагын газрын сургалтын стенд дээр ажиллах дадлага хичээл зохион байгуулах;

УСУГ-ын харьяа цэвэр усны эх үүсвэртэй танилцах, туршлага солилцох;

ШУТИС- ийн БАС-ийн Сантехникийн багш нарт “Бавари мужийн техникийн сургуулийн чанарын менежмент” сэдвээр семинар явуулах;

СТ-2 ангийн оюутнуудад Барилгын ус хангамж, хичээлийн семинар удирдах;

Монгол ёс заншил, хөдөө нутагтай танилцах;

Чингэс хаан музейны нээлтийг арга хэмжээнд оролцох зэргээр хамтран ажиллаа.

Мөн багш нарт дадлага хичээлийг хэрхэн үр дүнтэй явуулах, сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт сайжруулалтанд ажиллахад бэлэн хамтран ажиллах таатай байгаа гэдгээ илэрхийллээ.

Эрхэм багшдаа ажлын амжилт хүсэн ерөөж, бидэнд боломж олгосон SES ГАМ ажлын албанд талархал илэрхийлье.

Facebook