ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 28 ДАХЬ, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 56 ДАХЬ ӨДРИЙН БАЯРЫГ УГТСАН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН УДИРДАМЖ

Зорилго  : Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 56 дахь өдрийн баярыгугтанбагш нарын судалгаа, инновацийн бүтээлийг хамтран ажиллагч байгууллага, олон нийтэд танилцуулах, хөгжүүлэх, дэмжих

Оролцох сургуулиуд: Техник Технологийн Дээд Сургууль, Техник Технологийн Политехник Коллеж, Монгол Коосэн Технологийн Коллеж-ийн багш, оюутан, ажилтан, хамран ажиллагч байгууллага, ажил олгогч аж ахуйн нэгж

Үзэсгэлэнгийн төрөл багш, ажилтан, оюутан:

  1. Ном сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл
  2. Биет бүтээл
  3. Сургалтаар хийгдсэн бүтээл
  4. Сургалтаас гадуур хийгдсэн бүтээл

Бүтээлийн  үзэсгэлэнд тавигдах нийтлэг шаардлага:

  • Судлаач багш нарын оюуны бүтээл (Судлаачдын боловсруулж бүтээсэн нэг сэдэвт бүтээл, сурах бичиг, гарын авлага, сургалтанд нэвтрүүлж буй техник технологи, арга зүй) Техник технологийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, гарын авлага, бүтээл бичиж хэвлүүлэхэд тавигдах журмыг баримталсан байх  
  • Эрдэм шинжилгээ туршилт, сорилт, зохион бүтээх ажлын үр дүнд бий болсон шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүнийг туршин нэвтрүүлж, эдийн засгийн үр ашигтай, практик хэрэглээ, үйлдвэрлэл, үйлчилгээ бий болгоход чиглэсэн байх

Хугацаа:

  • Биет бүтээлийг 2022.10.03-07-ны хооронд ТТДС-ийн дадлагын байранд
  • Судалгааны бүтээлийг 2022.10.03-07-ны хооронд ТТДС-ийн 2 давхарт

Холбоо барих:

Бүтээлийг хүлээн авах: 2022.09.30-10.03-ны хооронд Судалгаа, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Мөнхцэцэг хүлээн авна.

Бүтээлийн танилцуулга авах: 2022.09.30 өдөр судалгааны бүтээл болон, биет бүтээлийн танилцуулгыг

munhtsetseg.n@iet.edu.mn хаягаар хүлээн авна.

Facebook