“Ус ба боловсрол” сэдэвт Олон улсын онол практикийн хурал зохион байгуулагдана.

Ус_ба_боловсрол_сэдэвт_Олон_улсын_онол_практикийн_хурал_зохион_байгуулагдана.

Ус, барилгын салбарынхан анхаарлаа хандуулна уу.

9-р сарын 30-ны өдөр Техник технологийн дээд сургуулийн лекцийн танхимд Ус ба боловсрол сэдэвт олон улсын онол, практикийн бага хурал зохион байгуулагдана. Энэхүү хурлаар тогтвортой хөгжлийн зорилт 6 хүрээнд ундны болон саарал усны чанар, аюулгүй байдал, хэмнэлт, ногоон технологи, шинэ технологи, усны салбарын мэргэжилтэн бэлтгэх асуудлаар гадаад дотоодын илтгэл хэлэлцүүлэгдэнэ.

Мөн тус сургуульд ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамнаас дэмжин хэрэгжүүлдэг develoPPP.de хөтөлбөрийн хүрээнд Бау МСР аж ахуйн нэгжид олгогдсон дэмжлэгийн хүрээнд #Цэвэршүүлж, ариутгасан ундны усаар хангах лаборатори, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болох юм.

Салбарын судлаач, багш, мэргэжилтэн, бүхий л оролцогч тал болох та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урья.

Техник технологийн дээд сургууль дээр уулзацгаая.

Facebook