“ГОЙМОН ГҮҮР 2022” УЛСЫН V ОЛИМПИАД БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

Манай сургуулийн нэрэмжит “ГОЙМОН ГҮҮР 2022” улсын олимпиад 5 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү үйл ажиллагаа нь “Монгол улсын хөгжил, бүтээн байгуулалтын ирээдүйн эзэд, инженерүүдийн залгамж хүмүүний бүтээлч техник сэтгэлгээг хөгжүүлэх, байгалийн ухааны хичээлээр үзсэн мэдлэг, чадвараа бодит амьдралд хэрэгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох”-д чиглэгддэг юм.

Олимпиадад ЕБС, политехникийн болон технологийн коллежийн ахлах ангийн 29 багийн 87 суралцагч оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, тооцоолох чадвараа дайчлан өрсөлдөж байгаагаас харвал үйл ажиллагааны цар хүрээ улам өргөжин тэлсээр байна.

Бидний үйл ажиллагааг дэмжиж 30 гаруй хамтрагч түнш байгууллага ивээн тэтгэгчээр оролцож, Ирээдүйн техник технологийн салбарт ажиллах хүний нөөц, тэдний хөгжилд анхаарч байгаад та нартаа туйлын их талархаж байна. Оролцогчддоо ажил мэргэжлээ зөв сонгож, ирээдүйдээ томоос том хөрөнгө оруулалт оруулах аялалд нь амжилт хүсье.

Зохион байгуулагч багтаа баярлалаа.

Facebook