Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит “Цахилгаан эрчим хүчний салбарт нэвтрүүлж буй шинэ техник технологи, эрчим хүчний хэмнэлт”-сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал

Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит “Цахилгаан эрчим хүчний салбарт нэвтрүүлж буй шинэ техник технологи, эрчим хүчний хэмнэлт”-сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 2022 оны 04-р сарын 20 өдөр 3 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө.

Тус хуралд Цахилгаан хангамж, цахилгааны инженер хөтөлбөрөөр сургалт явуулдаг 10 гаруй их дээд сургуулийн 30 орчим оюутан залуус эрдэм шинжилгээний өгүүллээ хэлэлцлээ. Энэ удаагийн хурлын онцлог нь ажил олгогчид хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог байна.

Хуралд:Тэргүүн байр: ШУТИС-ДТС, О.Гантогтох, Г.Баясгалан, Ю.Батмөнх “Д250 маркийн драгийн технологийн усны насосуудын удирдлагыг шинэчлэх боломжийн судалгаа”

Дэд байр: ШУТИС, ЭТС, Б.Дүүрэнзаан, Т.Абылай, Н.Елдос, А.Түвшинжаргал “Нэг фазын цахилгаан хөдөлгүүрийн давтамжийн хувиргагчийг ардуино ашиглан хийж туршсан үр дүн”

Гутгаар байр I: ХААИС, Г.Хуягсүрэн, Ш.Анхцэцэг, Б.Гүнжидмаа, З.Өлзийсайхан “Чоно үргээх төхөөрөмжийн судалгаа”

Гутгаар байр II: ТТДС, Э.Буянгэрэл “Цахилгаан хэмжлэгийн лабораторийг зохион бүтээхэд үр дүнд суурилсан сургалтын арга зүйг ашиглах нь”

Тусгай байр I: ШУТИС-ЭХС, О.Ариунццэг, Ц.Эрдэнэтуяа “Дорноговь аймгийн нефть олборлох үйлдвэрийн эрчим хүчний хэмжилтийн судалгаа”

Тусгай байр II: ШУТИС-ГУУС, Г.Билгүтэй, Э.Өсөхбаяр “Уурхайн 6 кВ-ын цахилгаан тоног төхөөрөмжийн зөөврийн нүүдлийн зардлыг бууруулах боломж”

Тусгай байр III: ҮБХИС, А.Уранбилэг, Г.Ганцэцэг “Бичил удирдлагатай бага оврын усан оргилуур”

Тусгай байр IV: УБЭИС, Э.Түвшинбаяр, М.Ууганбаатар, М.Бямбаа, Ч.Гантулга “Тархмал бага чадлын микро сүлжээний (micro-grid) симуляци” Цахилгаан эрчим хүчний салбарт нэвтрүүлж буй шинэ техник технологи,

Эрчим хүчний хэмнэлт оюутны эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулахад тусалсан ажил олгогч байгууллагууд болон оролцсон их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан залуус та бүхэнд цаашдын сурлага, судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт болон эрүүл энхийг хүсье.

Техник Технологийн Дээд Сургуулийн-ийн захиргаа, Цахилгаан электроникийн тэнхим

https://youtu.be/osBbnhZhV4o

Facebook