Ажил мэргэжлийн ирээдүй нэтворкинг уулзалт боллоо.

Өнөөдөр сургууль дээр “Ажил мэргэжлийн ирээдүй” сэдвээр оюутан, ажил олгогчдын нэтворкинг уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Европын Холбооноос Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд хатагтай Аксель Никэйз оролцлоо. Тэрээр нээлтийн үгэндээ “Юуг үл ашиглана, тэр зүйл зэвэрдэг . Тиймээс өөрийн авъяас, ур чадвараа үргэлж өнгөлж, хүссэн ирээдүйгээ бүтээн, мөрөөдлөө биелүүлээрэй” хэмээн онцоллоо.Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан #Каритас Чех төслийн “All for Youth, Youth for all “ төслийн баг, хамтран хэрэгжүүлэгч Нито ХХК –даа талархал илэрхийлье.Мөн оюутан, сурагчдын маань Ирээдүйн ажилд хөдөлмөрт нь үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгсөн Таван богд группын хүний нөөцийн сонгон шалгаруулалтын хэлтсийн дарга Нарангарав, Таван богд Little ship ХХК –ий хүний нөөцийн менежер Туул, мэргэжилтэн Амар, Номин Констракшин ХХК –ийн хүний нөөцийн менежер Должинсүрэн, мэргэжилтэн Уянга, “Cummins Mongolia”ХХК хүний нөөцийн менежер Мөнхцэцэг нартаа талархал илэрхийлье.

Aжил_мэргэжлийн_ирээдүй. #Юуг_үл ашиглана_тэр зүйл зэвэрнэ.

Facebook