#Е01141101 Багш, мэргэжлийн боловсрол, сургалтын магистрын хөтөлбөрт нэмэлт элсэлтийг авч байна.

Нэмэлт элсэлт: 2022.03.23-25 өдрүүдэд үргэлжилнэ. iet.edu.mn/elselt хаягаар бүртгүүлнэ үү.

Бүртгэлийн шаардагдах материалыг www.iet.edu.mn orkhontuya.ts@iet.edu.mn тус тус хүлээн авна.

Холбоо барих: 86077630, 99612208

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан “Насан туршийн суралцахуй, ногоон хөгжил, техник технологийн дэвшилд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалтыг хөгжүүлэх” заалт, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшлах хүний нөөцийг чадавхижуулах, хөгжлийг хангах зорилгоор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) -ийн Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн хүрээнд Багш, мэргэжлийн боловсрол, сургалтын магистрын хөтөлбөрийг нээх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна. БШУЯ, ХНХЯ, МБСБХЗГ, ГОУХАН (GIZ)-с зарласан энэхүү магистрын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх түшиц сургуулийг сонгох нээлттэй шалгаруулалтад инженер технологи, үйлдвэрлэл, зохион бүтээлтийн чиглэлээр бакалаврын болон магистрын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага, Олон улсад магадлан итгэмжлэгдсэн #Техник технологийн дээд сургууль шалгарч, хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлээр бүрэн хангаж, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлөө аваад байна.Энэхүү хөтөлбөрийн индекс, агуулгыг Олон улсын түвшинд мэргэжлийн боловсрол, сургалтын багш бэлтгэх ЮНЕСКО-ЮНИВОК, 2004 стандартад нийцүүлэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд үндэслэн МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, ТТДС-ийн мэргэшсэн, доктор, профессор багш нарын төлөөлөл бүхий сургууль дундын хөтөлбөрийн баг боловсруулжээ.Олон улсад тухайлбал Герман, Англи, Швейцар, Ази, Номхан далайн бүс нутгийн орнуудад тус индекс, хөтөлбөрөөр мэргэжлийн боловсрол, сургалтын багшийг магистрын зэргээр бэлтгэдэг байна. Тус хөтөлбөрөөр төгсөгч нь Хүрээлэн буй орчин, техник технологи, нийгмийн өөрчлөлтөд мэдрэмжтэй, мэргэжлийн боловсролын салбарын хүний нөөцийг бэлтгэгч, салбартаа манлайлагч, энтерпренёр багш болох юм. Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг 👇 харна уу.

Facebook