Чадамжийн гэрчилгээ олгох үнэлгээ хийгдлээ.

Тус сургууль дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төвийн даргын 2022 оны 03 сарын 14-ны өдрийн А/77, 79 тоот тушаалаар батлагдсан хөндлөнгийн үнэлгээ, баталгаажуулалтын баг томилогдон Хүнд машин механизмын оператор, Барилгын сантехникч мэргэжлээр суралцаж төгссөн төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг үнэлж, хөндлөнгийн үнэлгээг Үнэлгээ, гэрчилгээжүүлэлт хариуцсан арга зүйч Э.Ундрал, А.Номин-Эрдэнэ, Үнэлгээний ажилтнаар Баянбаатар хайрхан трейд ХХК-ны үйл ажиллагаа, сургалтын менежер Д.Батсуурь, ТТПК-ийн багш Б.Мягмардорж, Б.Нямсувд нар хийлээ.

Алтанбосго ХХК-ны захиалгаар суралцсан Г.Энх-Отгон, Х.Батхүрэл, Эмфати Хаус ХХК-ний С.Дамдин, О.Чойжамц нар ур чадвартай дүгнэгдлээ. Үнэлгээний ажлыг хамтран зохион байгуулсан багш Б.Рэгзэдмаа, Ц. Должмаа, Э.Нямдаваа, үнэлгээнд хамрагдсан суралцагчдадаа цаашдын ажилд нь амжилт хүсье.

Facebook