Цэргийн зэвсэглэл багаж хэрэгслийн үзэсгэлэн 2022.03.09

Зэвсэгт Хүчний Хуурай Замын Цэргийн Командлалын Харъяа Нэгтгэл ангиудтай хамтын ажиллагааны хүрээнд:

– Цэргийн зэвсэг

– Цэргийн инженерийн хангалт

– Цэргийн химийн хангалт

– Цэргийн холбоо

– Цэргийн ар тал ахуйн хангалт

– Цэргийн агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүдээр үзэсгэлэн зохион байгуулахаас гадна Зэвсэгт Хүчний 101 жил, Энхийг дэмжих үйл ажиллагаанд Монгол Цэрэг үүрэг гүйцэтгэсний 20 жилийн ойг тохиолдуулан оюутан залууст Энхийг сахиулагч эмэгтэй алба хаагчтай уулзалт ярилцлага тус тус болж өнгөрлөө. Өсвөр үе, оюутан залуучууд, хамт олонд эх оронч, үндэсний ухамсар, бахархалтай иргэн үзэл төлөвшүүлэх эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэхэд уриалсан өдөрлөг боллоо. Өдөрлөгөөр #эр цэрэг үгүй бол эх орон эзгүйрнэ. Цэрэг эр эх оронч хүмүүжил-эх орноо хамгаалахад бэлэн байх хандлага туйлын чухал гэсэн үзэл санааг дэвшүүлсэн.

Facebook