ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ “ЭРДМИЙН БАЯР” БОЛОВ.

2021-2022 оны хичээлийн жилийн 1-р улирлын “Эрдмийн баяр”-ын арга хэмжээг 2022 оны 02 сарын 16 –нд зохион байгууллаа. Техник технологийн салбарт үнэ цэнтэй мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилгын хүрээнд Бакалаврын эчнээ хөтөлбөрөөр нийт 69 инженер, техникч, мэргэжилтэн төгслөө.Энэхүү үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага, төгсөгч, түүний гэр бүл, суралцагч, удирдлага, эрдэмтэн багш нарын төлөөлөл оролцов.Төгсөгч та бүхний ажил, амьдралын гараа тэгш, өөдрөг, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе!

Facebook