“Монгол ур чадвар 2021” мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээний нэгдүгээр шатанд амжилттай оролцсон багш, суралцагчдад талархал илэрхийлэх ёслолын үйл ажиллагаа

“Монгол ур чадвар 2021” мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээний нэгдүгээр шатанд амжилттай оролцсон багш, суралцагчдад талархал илэрхийлэх ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү арга хэмжээнд сургуулийн удирдлагууд, Ур чадварын үнэлгээнд оролцогч багш, сургалцагч болон нэгдүгээр курсын суралцагчдын төлөөлөл оролцсон юм.

Сургуулийн захиргаанаас тус үнэлгээнд оролцсон болон дараагийн шатанд шалгарсан нийт суралцагч, удирдагч багш, бэлтгэл хангасан суралцагч,  бэлтгэл хийхэд байр, тоног төхөөрөмжөөр ханган ажилласан ААНБ-ууддаа хүндэтгэл үзүүллээ.

Тус үнэлгээний 2-р шатанд шалгарсан Г. Адъяадорж /Сантехник/, Э. Мандах /Гагнуурчин/, Г. Бат-Уянга /Тогооч/ нарт сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлт болон ажлын хувцас, багаж хэрэгслээр шагнаж урамшуулсан, харин үнэлгээнд оролцсон Э.Элдэв-Очир /Сантехник/, П.Мөнхдэмбэрэл /Гагнуурчин/, Л.Билгүүн /Цахилгаанчин/, Н.Түвшинжаргал /Цахилгаанчин/, Б.Эрдэнэбат /Мужаан/ нарт сругалтын төлбөрийн 50 хувийн хөнгөлөлт, бэлтгэл хангагч М.Мөнхбаяр /Тогооч/, З.Түвшин /Тогооч/, Б.Хүрэлшагай /Сантехник/ нарт сургалтын төлбөрийн 30 хувийн хөнгөлөлт үзүүлэв.

Мөн оролцогчдыг удирдан бэлтгэсэн багш болон харьяа тэнхимүүдэд талархал илэрхийлж, урамшуулал олгосон юм. Үүнд: Т.Энхбаатар /Сантехникийн багш/, С.Баяраа /Гагнуурын багш/, Б.Нямсувд /Гагнуурын багш/, Б.Цогзолмоо /ХҮҮТ-ийн эрхлэгч/, Л.Ганцолмон /ХҮҮТ-ийн багш/, С.Болормоо /ХҮҮТ-ийн багш/, Б.Мөнх-Эрдэнэ /ХҮҮТ-ийн багш/, Б.Бат-Эрдэнэ /ХХҮТ-ийн багш/, Ш.Мөнхжаргалт /ХҮҮТ-ийн багш/ болон Б.Мягмардорж эрхлэгчтэй Машин механизмын тэнхим, Б.Цогзолмаа эрхлэгчтэй Хоол үйлдвэрлэл үйлчилгээний тэнхим, Л.Нэргүй эрхлэгчтэй Сантехник инженерчлэлийн тэнхим, О.Чинбат эрхлэгчтэй Цахилгаан электроникийн тэнхим, Б.Анхбаяр эрхлэгчтэй Мужааны чадамжийн төв болно.

2-Р ШАТАНД ОРОЛЦОХ СУРАЛЦАГЧ БОЛОН БАГШ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ.

Facebook