“МОНГОЛ УР ЧАДВАР”-2021 ТҮВШИН ТОГТООХ ҮНЭЛГЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

“Монгол ур чадвар”-2021” Сантехникч, Өрөг угсрагч, Мужаан, Токарьчин, Цахилгаан,  Гагнуурчин мэргэжлийн  ур чадварын түвшин тогтоох үнэлгээний шилдгүүд тодорлоо. Түвшин тогтоох үнэлгээний гол зорилго нь 2022 онд БНХАУ-н Шанхай хотод болох “Дэлхийн ур чадварын 46 дахь тэмцээн”-д оролцох оролцогчийг сонгон шалгаруулахад оршино.

Сантехникч мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээний

Тэргүүн байранд Техник Технологийн Политехник Коллежийн оюутан Г.Адьяадорж,

Дэд байр Ховд Хөгжил Политехник Коллежийн оюутан Э.Цэрэнням,

Гутгаар байранд Барилгын Политехник Коллежийн оюутан Б.Баяртүвшин нар тус тус шалгарав.

Өрөг угсрагч мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээний

тэргүүн байранд Барилгын ПК-н оюутан О.Наранбаатар,

дэд байр Баянхонгор ПК- А.Өлзий-Орших,

гутгаар байр Дархан-Өргөө ПК-Ц.Ган-Эрдэнэ нар тус тус шалгарлаа.

Мужааны мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээнд 10 сургуулийн 11 оролцогчид 7 цагийн турш даалгавраа амжилттай гүйцэтгэж

Тэргүүн байр: Ховд Хөгжил ПК Г.Пүрэвдаваа

Дэд байр: Ховд Хөгжил ПК Б.Батцэрэн

Гутгаар байр: Завхан ПК Г. Хатанбаатар нар тус тус шалгарлаа.

Тогооч мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээнд нийт 14 оролцогчид хамрагдсанаас

Тэргүүн байранд Хүнс Технологийн ПК С.Өсөх-Ирээдүй,

Дэд байр Үйлдвэрлэл Урлалын ПК Ц.Тэмүүлэн,

Гутгаар байр Техник Технологийн ПК Г.Бат-Уянга нар шилдгээр шалгарлаа.

Цахилгаанчин мэргэжлийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээнд нийт 15 сургуулийн 16 оролцогч оролцож

Тэргүүн байр: Налайх дүүрэг дэх политехник коллежийн суралцагч А.Шинэхүү удирдсан багш Ж.Уранцэцэг,

Дэд байр: Баянхонгор аймаг дахь политехник коллежийн суралцагч Ч.Ялалт удирдсан багш Ж.Мөнхбаяр,

Гутгаар байр:  Өмнөговь Скиллстек МСҮТ Х.Дашдаваа удирдсан багш Д.Мөнхбаясгалан нар тус тус шилдгээр шалгарлаа.

“Монгол ур чадвар”-2021 ур чадварын түвшин тогтоох үнэлгээнд оролцож шилдгээр шалгарсан оролцогчид болон өөрсдийн ур чадвараа сорьсон нийт оролцогчдодоо халуун баяр хүргэе.

Харин манай сургуулиас энэ удаагийн ур чадварын түвшин тогтоох үнэлгээнд САНТЕХНИК МЭРГЭЖЛЭЭР ТЭРГҮҮН БАЙР, ТОГООЧ БОЛОН ГАГНУУРЧНЫ МЭРГЭЖЛЭЭР ТУС ТУС ГУТГААР БАЙР ЭЗЭЛСЭН АМЖИЛТТАЙГААР ОРОЛЦЛОО. Сургуулийнхаа нэрийг гаргаж шалгарсан болон амжилттай оролцсон нийт суралцагч болон удирдсан багш нартаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Мэдээлэл бэдтгэсэн: Дэд бүтэц, хамтын ажиллагааны алба.

Facebook