ТТПК төгсөлт

Өнөөдөр Төгсөгчдийн баярын өдөр. Эрдэм ном заасан багш нарын үр дүнгийн өдөр. МБС-ын 1 жилийн “Хүнд машин механизмын оператор” мэргэжлийн 38, “Өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлийн 32, “Тогооч” мэргэжлийн 22, “Модон эдлэлийн мужаан” мэргэжлийн 19, “Компьютерын оператор” мэргэжлийн 35, “Барилгын засал чимэглэлчин” мэргэжлийн 40, “Бетон арматурчин” мэргэжлийн 2, “Авто зам, гүүр барилгын ажилтан-замчин” мэргэжлийн 3, “Барилгын сантехникч” мэргэжлийн 16, “Гагнуурчин” мэргэжлийн 29, “Халаалт, агааржуулалт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн засварчин” мэргэжлийн 24 нийт 260 суралцагч, Техникийн боловсролын “Барилга угсралтын мужааны техникч” мэргэжлийн 8, “Сантехникийн техникч“ мэргэжлийн 1, “Автомашины механик” мэргэжлийн 1, “Зам гүүрийн техникч” мэргэжлийн 2, “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологич” мэргэжлийн 4, “Барилгаугсралтын техникч” мэргэжлийн 1, нийт 17 төгсөгч амжилттай төгслөө. Сайн уу амьдрал минь гээд итгэл дүүрэн ирээдүйрүүгээ алхаж, улс орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцсож эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байгаарай. Бүх төгсөгчиддөө халуун баяр хүргэе.

Facebook