Төгсөлт

Өнөөдөр Төгсөгчдийн баярын өдөр. Эрдэм ном заасан багш нарын үр дүнгийн өдөр.Барилгын инженер хөтөлбөрийн Иргэний ба үйлдвэрийн барилга мэргэжлийн 30, Авто замын барилга мэргэжлийн 10, Сантехник инженерийн байгууламж мэргэжлийн 11, Хүрээлэн буй орчны инженер мэргэжлийн 4, Цахилгаан хангамж хөтөлбөрийн 28, Авто инженер хөтөлбөрийн 19, Архитектур хөтөлбөрийн 5, Хүнсний инженерчлэл хөтөлбөрийн 18 нийт 125 төгсөгч бакалаврын дипломоо гардан авлаа.Сайн уу амьдрал минь гээд итгэл дүүрэн ирээдүй зүг алхаж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож эзэмшсэн мэргэжилдээ эзэн байгаарай.Бүх төгсөгчдөдөө халуун баяр хүргэе.

Facebook