ХНХЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)

ХНХЯ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт” төслийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын “Магистр багш бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэх түшиц сургуулиар “Техник технологийн дээд сургууль” сонгогдож тус сургуулийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, удирдлагуудтай хөтөлбөрийн менежментийн баг 2021.05.14-нд уулзаж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, санал солилцов.

Уулзалтын дараа хөтөлбөрийн менежментийн багаараа  МБС-ын магистр багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилтоо тодорхойлох ажлыг хийж гүйцэтгэлээ.

Ажил хэрэгч шуурхай ажиллаж буй ажлын хэсэг, хөтөлбөрийн менежментийн багтаа амжилт хүсье.

Facebook