Барилга, Хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

Барилга, Хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар, мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг ууган сургууль болох Техник Технологийн Дээд Сургууль, түүний харьяа  коллежийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сургуулийн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөр, дэд бүтэц, сургалтын орчинтой биечлэн танилцаж, тэрээр “Энэхүү сургууль зөвхөн мэргэжилтэй ажилтан төдийгүй техникч инженерийг бакалавр, магистрын түвшинд бэлтгэдэг шаталсан боловсролын сургалттай цөөн сургуулийн нэг болон хөгжиж, олон улсад өрсөлдөх чадвар бүхий техникийн боловсролтой ажилтан төрүүлэн гаргаж” байгааг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн “Би үнэндээ тус сургуулийн тухай өөр ойлголттой байлаа. Тэгтэл энэ  сургуулийн хамт олон ерөнхий боловсрол олгохын зэрэгцээ мэргэжлийн чадамж эзэмшүүлж, амьдрал хөдөлмөрт бэлтгэгдсэн мэргэжилтэн бэлтгэж, бүтээн байгуулалт хийсэн байна. Техник, мэргэжлийн боловсролын тогтолцоо нь чухал гэдгийг харуулж, зөвхөн боловсрол, мэргэжил, мэдлэг олгох төдийгүй хувь хүний хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтой юм”.

ЕБС-ийн агуулгыг дүүргэж, хөдөлмөрийн соёл, техник мэргэжлийн боловсрол эзэмшсэн, орчин цагийн эрэлт хэрэгцээ хангахуйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэж байгаа нь тус сургуулийн хамт олны шаргуу хөдөлмөр, бүтээлч үйл ажиллагааны үр дүн гэж дүгнэсэн байна.

Манай хамт олны үйл ажиллагаа, мэргэжлийн болон дээд боловсрол, сургалтын тогтолцоо хөтөлбөртэй биечлэн танилцаж, үнэтэй зөвлөгөө өгсөн Барилга, Хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танд их бүтээн байгуулалтын ажилд тань амжилт хүсье.

Мэдээлэл бэлтгэсэн:         Дэд бүтэц, хамтын ажиллагаа, инновацийн алба

Facebook