ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Манай сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйлдвэртэй танилцах аялал энэ удаад “Багануур” дүүргийг зорилоо. Аялалд Цахилгаан Электроникийн Тэнхимийн “цахилгаан хангамж” болон “цахилгааны техникч” хөтөлбөрийн төгсөх ангийн оюутнууд хамрагдсан бөгөөд “Багануур” ХК, “Мон цахим” хөдөлгүүр засварын цех, “Зүүн бүсийн дамжуулах сүлжээ” ил хуваарилах байгууламж, хаалттай хуваарилах байгууламж зэрэг үйлдвэр дээр семинарын хичээлийг явууллаа.

Үйлдвэртэй танилцах семинарын хүрээнд цахилгаан технологийн арга, дэд станц хуваарилах байгууламж, цахилгаан машин хичээлүүдийн агуулга багтсан. Үйлдвэр дээрх хичээлийг өглөөний 10 цагаас 16 цагийн хооронд явуулсан бөгөөд хичээлийг амжилттай явуулахад туслалцаа үзүүлсэн дээр дурьдсан байгууллагууд болон холбогдох инженер техникийн ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлж байна.

Багш, оюутнууддаа болон хамтран ажилласан байгууллагууддаа амжилт хүсье.

ДУСЛЫГ ХУРААВАЛ ДАЛАЙ, ДУУЛСНЫГ ХУРААВАЛ ЭРДЭМ.

Facebook