Оюутны дотуур байр оюутнуудаа хүлээн авлаа

Оюутны дотуур байр маань Ковидын шалтгаантай удаан хугацаанд эзгүй байж байгаад энэ жилээс оюутнуудаа хүлээж авахаар боллоо.

Жил гаруй хугацаанд оюутан хүлээж аваагүй болохоор байрандаа засвар хийж, оюутнуудаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг зорьсон юм. Энэ зорилтын хүрээнд Барилгын засал чимэглэлийн 2а болон 3а ангийн суралцагчид маань хоцрогдол нөхөх дадлагын хичээлийн дагуу засварын ажилд идэвхи санаачлагатай ажиллаа. Засварын ажилд гар бие оролцсон нийт суралцагчиддаа сургуулийн зүгээс баярлаж, талархсанаа илэрхийлэхийн хамт сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

ХӨДӨЛМӨР ХҮНИЙГ БҮТЭЭДЭГ.

Facebook