Чадамжийн гарын авлагуудаа хүлээн авлаа

Азийн хөгжлийн банк /ADB/ -ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр ХНХЯамнаас  хэрэгжүүлж буй “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” төслийн хүрээнд “Зам барилгын материалын лаборант”, “Зам гүүрийн машин механизмын оператор”, “Авто зам гүүрийн барилгын ажилтан”, “Автомашины засварчин”, Барилгын машин механизмын оператор”, “Барилгын засал чимэглэлчин”, “Барилгын цахилгаанчин”, “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын бүтээц угсрагч”, “Хуурай хийц угсрагч” зэрэг 9 мэргэжлийн 75 төрлийн 373 ширхэг чадамжийн гарын авлагууд шинээр ирлээ. Уг гарын авлагуудыг боловсруулахад оролцсон багш Н.Батхүү, С.Долгорсүрэн, Ч.Хишигтогтох, Т.Отгон, Н.Отгон-Эрдэнэ, А.Баатар, Б.Мягмардорж нартаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье. Эдгээр гарын авлагууд нь тухайн мэргэжлээр сурч буй оюутнуудад өндөр ач холбогдолтой бөгөөд багш, суралцагчдын сургалтын бааз суурь нэмэгдэж байгаагаараа давуу юм.

УХААН ДАЛАЙ НОМНООС ЭХТЭЙ.

Facebook