2021-2022 оны хичээлийн шинэ жилдээ БИД бэлэн

Хичээл, сургалтын үйл ажиллагааг танхим, цахим, хосолсон хэлбэрээр хэвийн явуулахад сургуулийн зүгээс дараах ажлуудыг зохион байгуулаад байна.

  • Сургуулийн багш, ажилтнууд бид 3-р тун дархлаажуултад бүрэн хамрагдаж дууссан.
  • Анги, танхим, дадлагын газар, оюутны байр, нийтийн эзэмшил талбайг 2 цаг тутамд халдваргүйтгэл ариутгал хийж хэвшсэн.
  • Сургуулийн хэмжээнд цар тахлын үед ажиллаж, суралцах дотоод журмыг боловсруулан мөрдөж байна.
  • Үйлдвэрлэлийн дадлага, ажлын байранд бэлтгэх хоцрогдол нөхөх сургалтууд дуусч, сургуулийн эмч, холбогдох зөвлөмжийн дагуу оюутнуудаас шинжилгээг авч, аж ахуйн нэгж байгууллагуудад үйлдвэрлэлийн дадлагад гаргаад байна.

Мөн зарим хөтөлбөрийн оюутнуудаа танхимын сургалтандаа хүлээн авч буй тул Коронавируст (Ковид-19) халдварын цар тахлын нөхцөл байдалд сургалтын үйл ажиллагаанд оролцож буй хүн бүр дараах зүйлсийг анхаарна уу:

  1. Сургуулийн байранд нэвтрэхдээ багш, ажилчид болон оюутнуудын биеийн халууныг хэмжиж, спиртийн агууламж бүхий гар халдваргүйжүүлэх бодисоор гараа халдваргүйтгэх. Халдварын сэжигтэй шинж тэмдэг /37.1 хэмээс дээш халуурах, ханиалгах, амьсгаадах/ илэрсэн үед сургуулийн эмчид нэн даруй мэдээлж, түр тусгаарлах,
  2. Ирцийг өдөр бүр бүртгэх, ирээгүй оюутан, багш, ажилтны шалтгааныг тодруулж хяналт тавих,
  3. Амны эсвэл нүүрний хаалт байнга зүүж хэвших,
  4. Шаардлагатай ажлын байранд хөдөлмөр хамгааллын хувцас өмсөж хэвших,
  5. Ажлын байранд эд зүйл, багаж хэрэгслийг дамжуулж ашиглахгүй байх. Зайлшгүй ашиглах тохиолдолд халдваргүйжүүлж хэрэглэх,
  6. Хүн хооронд 1-1.5 метр зайг баримтлах,
  7. Ажлын байранд салхивчийг 2 цаг тутамд 10-15 минутын хугацаатай онгойлгож агаар сэлгэлт хийх,
  8. Дотоод халдвараас сэргийлэх чиглэлээр тавьсан шаардлагыг биелүүлж, зөвлөмж, зааврыг дагаж мөрдөх,
  9. Эрүүл мэндийн тандалт, асуумж /толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, ханиах, найтаах, хамраас нус гоожих, үе мөч, цээжээр өвдөх, амьсгал давчдах, мөн халдвартай нь батлагдсан болон сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал г.м/-ийг үнэн зөв мэдүүлэх,
  10. Ойрын хавьтал болсон, халдварын сэжигтэй шинж тэмдэг /37.1 хэмээс дээш халуурах, ханиалгах, амьсгаадах/ илэрсэн үед эрүүл мэндийн болон сургуулийн эмч, холбогдох удирдлагад утсаар мэдэгдэж, гэртээ ажиглан тусгаарлах,
  11. Хэрэглэсэн амны хаалт, бээлий зэрэг хувийн хамгаалах хэрэгслийг хог хаягдлын зориулалтын цэгт хаях,

ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО. КОРОНА ВИРУСЭЭС ХАМТДАА ХАМГААЛЬЯ.

ХИЧЭЭЛ, СУРГАЛТ БАГШЛАХУЙ & СУРАЛЦАХУЙД АМЖИЛТ ХҮСЬЕ.

Facebook