Шинэ санаа-Шилдэг инновац

2020.11.05-нд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын албанаас дотоодын албан хаагчид, шинжээч, мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн дунд зохион байгуулсан “Шинэ санаа-Шилдэг инновац” төслийн уралдаан боллоо.Тус уралдаанд ТТДС-аас “Механик инженерчлэлийн тэнхим”-ийн эрхлэгч Ц.Дэлгэр, Автомашины багш Ш.Номин-Эрдэнэ, Автомашины багш Э.Уламбаяр, Автомашины багш Э.Төгөлдөр нар хамтран “Хэрэглээний цахилгаан гаргах дугуйт ширээ” сэдэвт төслийг амжилттай хэлэлцүүллээ.Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Ажлын албаны захирал О.Янжмаа оролцогчдын санал санаачилгыг дэмжих зорилгоор оролцсон төслүүдийг сурталчлан таниулж, хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.“Хэрэглээний цахилгаан гаргах дугуйт ширээ” нь хэрэглээний цахилгаан гаргаж утас, нөүтбүүк гэх мэт төхөөрөмжүүдийг цэнэглэх мөн хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зэрэг давуу талтай.