ОЮУТАН МАРКЕТЕР

ТТДС болон түүний харьяа сургуулиудын оюутан, суралцагчид, төгсөгчдийн дунд дараах сэдвийн хүрээнд чөлөөт контент бүтээх уралдааныг зарлаж байна.КОНТЕНТИЙН СЭДЭВ:1. #Баярлалаа, 2. #Миний сонгосон мэргэжил, 3. #Эерэг хандлага, 4. #Цахим хичээл (Эдгээр сэдвийн аль нэгийг сонгох)ЗОРИЛГО: Коронавируст цар тахлын хөл хорионы үед оюутан, суралцагчдын цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим хичээлд идэвхтэй хамрагдуулах, эерэг зөв хандлагыг төлөвшүүлэх, ур чадварыг нь нээн илрүүлэн урамшуулахад оршино.ХАМРАХ ХҮРЭЭ: ТТДС болон түүний харьяа сургуулиудын оюутан, суралцагчид, төгсөгчидБҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА, ШАЛГУУР:- Оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчилгүй байх- Бичлэг 30 секундээс 10 минут хүртэлх хугацаатай байх- Зохимжгүй үйл хөдөлгөөн, үг хэрэглэхгүй байх- Эерэг, хөгжилтэй, шинэлэг, хүнлэг, энэрэнгүй- Бүтээлд засвар оруулж болохоор байх (задгай файлыг хавсаргах)КОНТЕНТИЙН ТӨРЛҮҮД:- Зурган постер (.gif .psd .png .jpeg өргөтгөлтэй)- Видео бичлэг /Видео нь реклам, шторк, ярилцлага, нэвтрүүлэг, зохиомж, зураглал хэлбэртэй ба .mp4, .avi, .mov өргөтгөлтэй)- Тикток (.mp4, .avi, .mov өргөтгөлтэй)- Подкаст (.mp4, .avi, mp3, mpeg4, .mov өргөтгөлтэй)- Нийтлэл (Эссэ, шүүмж, богино нийтлэл хэлбэртэй)ШАГНАЛЫН САН: 800,000₮БҮТЭЭЛ АВАХ ХУГАЦАА:Бүтээлийг 2021 оны 1 сарын 08-ны өдрийг дуустал marketing@iet.edu.mn хаягаар хүлээн авна. Ирсэн бүтээлийг сургуулийн пэйж хуудсанд байршуулж, 2021 оны 01 сарын 15-ны өдөр ялагчдыг тодруулна.Жич: Бүтээлээ илгээхдээ овог нэр, холбоо барих утас, ангиа заавал бичнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 89025551, 99136014 утсаар авна уу.Ганцаарчлан, анги хамт олноороо, багаараа сошиалаар нэгдэн, контент бэлтгэж “Оюутан маркетер” болох гараагаа эхлүүлээрэй.ХАМТЫН АЖИЛЛАГАА, МАРКЕТИНГИЙН АЛБА