Оны шилдэг ажилтан

ТТПК-ийн мужааны багш Б.Анхбаяр “ЗАГ группийн 2020 оны ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар шалгарлаа.Багш Б.Анхбаяр нь суралцагчдын авьяас чадварыг хөгжүүлж, уралдаан тэмцээнд бэлтгэн оролцуулдаг манай залуу багш нарын нэг юм. Тэрбээр 2016 онд ОХУ-ын Буриад хотод зохион байгуулагдсан Олон улсын ур чадварын уралдаанд сурагчаа амжилттай бэлтгэн оролцуулсан. Мөн “Монгол ур чадвар 2016” тэмцээнд бэлтгэсэн суралцагч Н.Эрдэнэмөнх нь Монгол улсаа төлөөлөн Арабын Нэгдсэн Эрмират улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан “Дэлхийн ур чадвар- 2017” тэмцээнд амжилттай оролцсон. Мөн Монгол ур чадвар-2018 тэмцээнд 2 суралцагч бэлтгэж оролцуулснаас эцсийн шатны шалгаруулалтанд суралцагч Н.Батбуян нь 2019 онд ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдсан “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцсон. “Монгол Ур чадвар 2020” уралдаанд мужааны төрлийн тэмцээнд бэлтгэн оролцуулсан сурагч Б.Гарьдмагнай тэргүүлсэн амжилттай. Мужааны мэргэжлийн “Мэргэжлийн цахим модуль боловсруулах” төсөлд гар бие оролцон идэвхи зүтгэлтэй сайн ажиллаж байна.Мөн ОХУ-ын Казань хотод зохион байгуулагдсан “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээний эксперт багшаар сонгогдон ажилласан, багшийн ур чадвар, заах арга барил сайтай, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, тогтмол амжилт гарган ажилладаг, манай тэргүүний багш нарын нэг билээ.Багшдаа эрүүл энх, эрч хүч, ажлын амжилт, ур ухаан бүхний дээдийг хүсэн ерөөе.