Оны шилдгүүд

IET оны шилдгүүдээ шалгарууллааТТДС-ийн “2020 оны НЭГЖИЙН ШИЛДЭГ МЕНЕЖЕР”-ээр Автозамын тэнхимийн эрхлэгч С.Долгорсүрэн багш шалгарлаа. С.Долгорсүрэн багш маань Авто замын инженер мэргэжлийн хөгжил, багшийн ур чадвар, судалгаа шинжилгээний ажлын арга барилыг дээшлүүлэх, сургалтын технологийн шинэчлэлийг нэвтрүүлэхэд оруулж буй хувь нэмрээ оруулж буй шилдэг багш юм. “2020 оны ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар хүний нөөцийн менежер П.Одончимэг шалгарч, “2020 оны ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар сантехникийн засварчин Б.Баярсайхан шалгарлаа. Хүний нөөцийн менежер П.Одончимэг, Сантехникийн засварчин Б.Баярсайхан нар нь эрхэлсэн ажилдаа хариуцлагатай, бүтээлчээр хандаж, хамт олныхоо дунд харилцаа хандлага, ажил үйлсээрээ үлгэр жишээ үзүүлж буй шилдэг ажилтнуудын нэг юм.Мөн ТТДС-ийн Хүнс, био инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Цогзолмаа, Сургалтын албаны дарга Т.Нармандах, Барилгын тэнхимийн эрхлэгч Д.Уранчимэг, Оюутан үйлчилгээний ажилтан Ц.Орхонтуяа, Судалгаа-инновацийн менежер О.Чинбат, Ерөнхий нягтлан бодогч Б.Чимэгмаа, Тооцооны нягтлан бодогч Б.Чимэд, Маркетингийн ажилтан С.Давааням нар гүйцэтгэлийн үнэлгээгээрээ тэргүүлэн талархал, мөнгөн шагналаар шагнуулав.Ажил хөдөлмөрийн амжилт гарган шагнагдсан нийт ажилтнууддаа баяр хүргэе