CDIO 2020 АЗИЙН БҮСИЙН ХУРАЛ

CDIO 2020 АЗИЙН БҮСИЙН ХУРАЛД IET амжилттай оролцлоо.Техник технологийн дээд сургууль дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженерийн боловсролын CDIO санаачилгад нэгдэж, 2020 онд CDIO гишүүн сургууль болсон.Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг CDIO Азийн бүсийн уулзалт 2020 оны 9-р сарын 23-аас 9-р сарын 25-ны хооронд “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ДЭЭД БОЛОВСРОЛ”уриан доор ШУТИС-д боллоо.Тус хуралд инженерийн чиглэлээр боловсрол олгодог CDIO-ийн Азийн бүсийн гишүүн сургууль болох Сингапур, БНХАУ, Япон, Австрали, Энэтхэг, Монгол зэрэг 10 гаруй орны их дээд сургуулийн багш нар 20 гаруй илтгэл хэлэлцүүлж, CDIO-г хэрэглэж буй үр дүн, туршлагаа солилцож байна.