Бид Sigma ХХК-тай хамтран ажиллана

Бид хичээлийн хөтөлбөр боловсруулахаас эхлээд оюутнууд төгсөх хүртэл бүхий л үйл ажиллагаа, сургалтын явцдаа ажил олгогч аж ахуйн нэгж компаниудыг оролцуулан хамруулахыг хичээдэг.

Ингэснээр төгсөгчид маань ажил олгогчийн шаардлагад нийцэх ур чадвартай болно, сургуулийн хамтын ажиллагаа өргөжнө, компаниуд тогтвортой, ур чадвартай хүний нөөцийн бааз бий болгоход эерэг нөлөө үзүүлдэг.

Манай сургууль 2020 оны хичээлийн жилээс өргөн тээвэрлэх тоног төхөөрөмжийн засварчин, өргөх зөөх механизмын техникч ангиудыг шинээр нээсэн ба Sigma Mongolia ХХК-тай хамтран тус ангиудад суралцагсдын ур чадварыг хөгжүүлэх, ажлын байран дахь үйлдвэрийн дадлагад хамруулах, төгсөгчдийг ажлын байраар хангах, багш нарыг орчин үеийн техник технологийн дэвшилттэй танилцуулан туршлагажуулах зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаар боллоо.

Sigma Elevator компани нь, 1999 оны 12 сард анх байгуулагдсан ба өдгөө дэлхийн олон улсад салбартай цахилгаан шат болон лифт үйлдвэрлэх, угсрах, завсарлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг компаниудын нэг юм.