Дэлхийн инженерийн боловсролын CDIO санаачлагад нэгдлээ.

Техник Технологийн Дээд сургууль 2015 оноос дэлхийн инженерийн боловсролын CDIO санаачлагыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. 

2020 онд бид 5 жилийн сургалтын үр дүнг 12 стандарт, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэн, CDIO гишүүн сургууль болох шалгуур, шаардлагыг ханган биелүүлж CDIO гишүүн сургууль боллоо. 

Бид олон улсыг өөртөө нэгтгэж дэлхий нийтээрээ “Шинэ үеийн инженерийг бэлтгэх хамгийн сайн сургалтын загвар” гэж үздэг энэхүү санаачлагад албан ёсоор бүртгэгдлээ. Бид инженерийн боловсролын салбартаа түүчээлэгч нь болж чадлаа. IET-ТТДС-ийн хамт олондоо халуун баяр хүргэж, амжилт хүсье.