Техник Технологийн Дээд сургуулийн төгсөгчид дипломоо гардан авлаа

Техник Технологийн Дээд сургуулийн ерөнхий захирлын “Төгсөгчдөд боловсролын зэрэг, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдэг олгох тухай” тушаалыг үндэслэн 2020 оны 06 сарын 04-ний өдөр “Барилгын инженер” хөтөлбөрийн 26 оюутан, “Авто замын барилгын инженер” хөтөлбөрийн 16 оюутан, “Хүрээлэн буй орчны инженер” хөтөлбөрийн 21 оюутан, “Цахилгаан хангамжийн инженер” хөтөлбөрийн 26 оюутан, “Авто инженер” хөтөлбөрийн 20 оюутан, “Архитектур” хөтөлбөрийн 11 оюутан, “Хүнсний инженерчлэл” хөтөлбөрийн 10 оюутан нийт 130 оюутан бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа.
Эзэмшсэн мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллан, эрхэлсэн ажилдаа ур чадвартай, бүтээлч санаачлагатай байж, хөдөлмөр бүтээлээрээ хошуучлан манлайлагч байхыг нийт төгсөгчдөдөө уриалж байна.
Сайхан амьдралын гараа чанартай боловсролоос эхэлнэ.
Та бүхэндээ өндөр амжилт хүсье.