Дээд боловсрол

ЯАГААД ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
Хүмүүсийн орлогын хэмжээ эзэмшсэн боловсролын түвшнээс нь шууд хамаардаг. Орлогын хэт ялгаатай байдлыг шийдэх гарц нь боловсрол юм. Их, дээд сургууль төгсөгчдийн 93.7 хувь нь байнгын ажил эрхэлж байхад, энэ үзүүлэлт МСҮТ төгсөгчдийн хувьд 72.1 хувь байна гэсэн судалгааг Хөдөлмөрийн судалгааны институт гаргажээ.