• Холбоо барих +976-7000-7630
  • Email info@iet.edu.mn

МЗХ-ноос зохион байгуулж буй “Бүтээлч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа

User Rating: 0 / 5

Star InactiveStar InactiveStar InactiveStar InactiveStar Inactive
 

МЗХ-ноос зохион байгуулж буй “Бүтээлч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа нь энэ жил дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээнд "Бүтээлч залуу багш"-ийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлаараа бусдыгаа хошуучлан шалгарсан ТТДС-ийн цахилгааны багш О.Чинбат, ТТПК-ийн цахилгааны багш П.Батболд нартаа баяр хүргэж, ажил хөдөлмөрийн арвин их амжилтыг хүсье. Энэ жил Цахилгаан Электроникийн тэнхим өнгөтэй байна. Тэнхимийн хамт олонд халуун баяр хүргэе.

МЗХ 2018-2044 оныг “Бүтээн байгуулалт”-ын он хэмээн зарлаж, түүнийхээ хүрээнд МЗХ-ноос ажил мэргэжилдээ эзэн болсон хөдөлмөрч, бүтээлч залуучуудыг дэмжих зорилгоор бүтээлч залуучуудын 339 холбоодыг байгуулж ажиллаж байгаа. Эдгээр холбоодын төлөөлөл болсон МСҮТ, коллежийн ЗЗ, Их дээд сургуулиудын ЗЗ, Ерөнхий боловсролын сургуулиудын ЗЗ зэрэг холбоодтой хамтран “Бүтээлч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 10 нд Багш Хөгжлийн Ордонд зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын бүх дүүргийн ЕБС-иуд, МСҮТ, коллеж, их, дээд сургуулиудын 45 хүртэлх насны залуу багш нарыг хамруулж, нийт 35 залуу багшийг шилдэг багшаар шалгаруулсан байна.

Үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар МЗХ, хамтран зохион байгуулагчаар МСХ, ИМХХ хамтран ажиллаж, дэмжигч байгууллагаар БСШУСЯ, БХИ, Мөнхийн үсэг ХХК, Соёмбо академи хамтран ажиллаж байгаа юм.

 

 

 

Шинэчлэгдсэн зураг

 
БАЙРШИЛ
Улаанбаатар 16081, Баянгол дүүрэг,           10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны     өргөн чөлөө - 90, 210526 ш/х- 389
ВЕБСАЙТ: www.iet.edu.mn       ФАКС: 7000-7631
ТЕЛЕФОН: 7000-7630                 И-МЭЙЛ ХАЯГ: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Search